Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 20 минутанд хуралдав. Хурлаар : Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилтын тухай, Аймгийн 2015 оны Төсвийн гүйцэтгэл, Аймгийн 2017 оны төсвийн төслийн тухай тус бүр хэлэлцэж, Хөрөнгө актлах, шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлын талаар холбогдох шийдвэрийг гаргасан байна...
