Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан 2017 оны 02дугаар сарын 16-ны өдрийн 13 цагаас Сүхбаатар аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдав. Хурлаар : Аймгийн ИТХ-ын Хороо байгуулах тухай, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилтийн тухай болон аймгийн 2015 оны Төсвийн гүйцэтгэл, Аймгийн 2017 оны Төсвийн төслийг тус, бүр хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрийг гаргав.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь 114зорилт, түүнийг хэрэгжүүлэх 418 арга хэмжээнээс бүрдсэн байна. Бүрэн эрхийн хугацаанд 24 бодлогын баримт бичиг баталж, 15 арга хэмжээг төсөл хөтөлбөрөөр , орон нутгийн төсвөөр 243 ажил, арга хэмжээ, Улсын төсвийн хөрөнгөөр 21, концессоор 5, Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 97, хувийн болон бусад эх үүсвэрээр 28 ажил, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
2017 онд аймгийн нэгдсэн төсвийн нийт орлогыг 48,701,130,8 мянган төгрөг, үүнээс аймгийн төсвийн орлогыг 10,660,786,3 мянган төгрөг, сумын төсвийн орлогыг 786,349,3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс 28,080,656,7 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгээс 4,086,815.6 мянган төгрөг, улсаас олгох санхүүгийн дэмжлэг 5,086,522,9 мянган төгрөг байхаар төлөвлөсөн байна.
Төсвийн зарлагыг төлөвлөхдөө Засгийн газар, Сангийн Яамнаас ирүүлсэн чиглэлийг харгалзахын зэрэгцээ орон нутгийн бодлого чиглэл, төсвийн орлогын бүрдэлт, өмнөх онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнг бууруулахгүй байх зэргийг харгалзан үзэж, 2017 оны аймгийн нэгдсэн төсвийн зарлагыг 48,701,130.8 мянган төгрөг байхаар тооцсон байна.
