Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төрийн шагнал гардууллаа

2017-02-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлж, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим иргэдийг Төрийн одон медиалаар шагнасныг аймгийн удирдлагууд гардуулж өглөө. Алтан гадас одонгоор Цагаандэлгэр сумын ЗДТГ-ын дарга Санжаадамбын Сайнбаяр, Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Цэдэвийн Сандуйжав , Хөдөлмөрийн хүндэт медалиар Шувуутайн хийморь ХХК-ны ажилтан Натарын Нацагдорж, Луус сумын ахмад багш Дэлэгийн Нямдорж, Говь-Угтаал сумын малчин Намсрайн Баатархүү нар тус тус шагнуулж шагналаа гардаж авлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%