Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2017-02-25

         
    Монгол түмний эрхэм дээд бахархал  “ Цагаан сар “  хэмээх үндэсний их баярыг тохиолдуулан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс нийт ард иргэд та бүхэндээ Алтан унжлагат  хэмээх  гал Тахиа жилдээ элгээрээ энх амгалан ,төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.   Монголын уламжлалт  энэ сайхан баяраар  манай аймгийн ажил хөдөлмөрөөрөө шалгарсан  иргэд төр засгаас хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн сайхан амжилтаар угтаж байна.  Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” , “Алтан гадас одон”, “ Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар  салбар, салбарын тэргүүний 100 гаруй  иргэдээ шагнаж урамшуулсан билээ.  Манай аймгийн хувьд Монгол Улсын Хошой Аварга малчин 1, Аварга малчин 3, Алтан унаганы эзэн 3, Алтан хурганы эзэн 1 тодорлоо. Монгол улсын хошой Аварга малчинаар Баруун-Урт сумын Гочоогийн Батнасан, Монгол Улсын аварга малчинаар Түвшинширээ сумын Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын Рагчаагийн Ооёо, Алтан унаганы эздээр Баяндэлгэр сумын Лхамжавын Амарсайхан, Уулбаян сумын Жавзангийн Эрдэнэ, Баруун-Урт сумын Баяраагийн Баттөр, Алтан хурганы эзэнээр Халзан сумын Жамъянцэрэнгийн Наранбаатар нар тодорч аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Мөн Уулбаян сумын малчин Зандар Монгол Улсын Гавъяат малчин цол хүртлээ.  Бид өнгөрч буй  Мичин жилээ хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилтаар үдэж,  малчны  хотонд төлийн дуу цангинасан дэлгэр сайхан цагтайгаа золгож байна аа .
    Та бүхэн хотол түмнээрээ сайхан баярлаж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%