Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛСЫН АВАРГА МАЛЧИД, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2017-02-25

Сүхбаатар аймаг 2016 онд жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 29,7 мянган мал тоолуулсан. Тэгвэл Бичин жилийг үдэж Тахиа жилийн босгон дээр Улсын Аварга, Хошой Аварга, Алтан төлийн эзэд шагналаа гардан авлаа. УИХ-ын гишүүн Ч. Улаан,  Аймгийн ИТХ-ын дарга Б. Гансүх, Аймгийн Засаг дарга З. Энхтөр болон аймаг орон нутгийн удирдлагууд  02-р сарын 22-24 –ний хооронд малчны хотонд нь очиж Засгийн газар, аймаг орон нутгийн шагналуудаа гардуулан өглөө. Энэ онд Монгол Улсын хэмжээнд 108 Аварга малчин, 5 хошой аварга малчин, 24 Алтан төлийн эзэд тодорсон. Манай аймгийн хувьд Монгол Улсын Хошой Аварга малчин 1, Аварга малчин 3, Алтан унаганы эзэн 3, Алтан хурганы эзэн 1 тодорлоо. Монгол улсын хошой Аварга малчинаар Баруун-Урт сумын Гочоогийн Батнасан, Монгол Улсын аварга малчинаар Түвшинширээ сумын Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын Рагчаагийн Ооёо, Алтан унаганы эздээр Баяндэлгэр сумын Лхамжавын Амарсайхан, Уулбаян сумын Жавзангийн Эрдэнэ, Баруун-Урт сумын Баяраагийн Баттөр, Алтан хурганы эзэнээр Халзан сумын Жамъянцэрэнгийн Наранбаатар нар тодорч аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Мөн Уулбаян сумын малчин Зандар Монгол Улсын Гавъяат малчин цол хүртлээ. 1989 оноос хойш “Улсын сайн малчин” гэж нэрлэж байсан бол энэ жилээс “ Улсын Аварга малчин” хэмээн нэрлэх болж Улаан халзтай гэр барьж өгч байгаагаараа онцлог байлаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%