Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Алдарт - Эхийн одон”-гийн материалын бүрдүүлэлтийн талаар сумдад чиглэл өгч, Баруун-Урт сумын багийн дарга нар болон одонгийн асуудал хариуцсан холбогдох хүмүүст тайлбар хийв. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийг буруу ташаа ойлгож, материалыг дутуу бүрдүүлэх, мөн одон авах нөхцөл нь бүрдээгүй эхчүүдийн материалыг авч, эхэд одон авах горьдлого төрүүлдэг дутагдал өмнөх жилүүдэд гарч байсан учраас дахин давтахгүй байх, мөн материал ирүүлэхдээ доорхи зүйлийг анхаарах хэрэгтэй хэлэв. Үүнд : 1. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3,2 дахь хэсэгт зааснаар : энэ хуулийн 3.1.1 –д заасан “ дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн “ гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж, бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй “ гэсэн хуулийн заалтыг баримтлах . Өөрөөр хэлбэл “ одон”-гийн буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдыг алдарт эхийн хоёрдугаар одон авах нөхцөл гэж үзнэ.
2. Алдарт эхийн нэгдүгээр одон авах эхчүүдийн хувьд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ , эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хоёрдугаар одон авсан үнэмлэхний хуулбар , өргөдлийн хамт ирүүлэх, энд онцлон хэлэхэд хоёрдугаар одон авсан үнэмлэхний хуулбар ирүүлэхгүй тохиолдол гардгийг анхаарах хэрэгтэй.
3. Сумдууд Алдарт эхийн одонгийн материалыг архивын хуулийн дагуу 1,2-р одонгоор нь эхчүүдийн нэрсийн жагсаалт, анкет , холбогдох материалыг үдэж ирүүлэх юм
