Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДӨД СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ.

2017-03-25

 “ Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” сургалтын үйл ажиллагаа  амжилттай явагдаж  байна.  Энэ  үеэр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт аймгийн статистикийн хэлтсийн дарга       Т. Эрдэнэбат 2016 оны жилийн эцсийн өрх , хүн ам, мал тооллогын дүн болон Статистикийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг хийв.  Мөн статистикийн мэдээллийг  хаанаас хэрхэн авч ажилдаа хэрэглэх талаар аргачлал зааврыг өглөө. Үүнд : Статистик мэдээллийн нэгдсэн сайт /www.1212.mn/-ыг танилцуулга болон сайтаас мэдээллийг авч ажилдаа ашиглах, интернэтгүй орчинд Дев-Инфо программыг ашиглан статистик мэдээллийг авах ба  ухаалаг гар утас , таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж статистикийн тоон болон хэвлэмэл бүтээгдэхүүнийг авах боломжтой ezstar, Монстат аппликейшнууд, хэлтсийн вэб сайт sukhbaatar.nso.mn, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сайт www.nso.mn зэрэг мэдээллийг хийж танилцууллаа. Түүнчлэн хүн ам , өрхийн мэдээллийн нэгдсэн сан , мал тооллогын цахим сангийн ач холбогдлын тухай хэлж , тус  сангийн тоон мэдээллийг ажилдаа ашиглаж байх талаар чиглэл өгсөн юм. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%