Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН АЙ ТӨМӨР-ОЧИРТ МСНЭ-ИЙН СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС “ ХҮНДЭТ ГИШҮҮНИЙ ӨРГӨМЖЛӨЛ” ГАРДУУЛАВ.

2017-04-12

  Аймгийн ИТХ-ын иргэний танхимд МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл хуралдаж, хүндэтгэлийн арга хэмжээ өрнөв. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд салбар зөвлөлийн Тэргүүлэгчид, гишүүдийн төлөөлөл оролцлоо. Сэтгүүлчид нэг нэгэндээ урамын үг хэлж , сэтгэлийн хүч хайрлан , сайхан үгээр жигүүрлэсэн тэмдэглэлт өдөр болж өнгөрөв.  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул , яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир нь 2014 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнуулсан . Түүний энэхүү шагналд хүндэтгэл үзүүлж, МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс салбарын “ Хүндэт гишүүн”-ээр өргөмжиллөө. МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн Тэргүүн Д. Улаанхүүхэн “ Монгол Улсын 21 аймгийн салбар зөвлөлүүд дунд Соёлын гавъяат зүтгэлтэнтэй эвлэл тун цөөхөн байх. Тиймээс та бол бидний бахархалын нэг мөн. Цаашид үргэлж биднийхээ түүчээ болж, үнэтэй заавар зөвлөгөө өгч байгаарай. Бид ч энэ нэр төртэй ахмад  сэтгүүлчдийнхээ залгамж халааг сайн авч явахын тулд хичээх болно. Бид хэдий цөөхүүлээ мэт боловч хүчтэй хамт олон гэдгийн нэг тод жишээ бол та юм шүү” гээд Хүндэт гишүүний өргөмжлөлийг нь гардуулан өгсөн юм.  Сүхбаатар аймгаас төрөн гарсан сэтгүүлчид нийгмийн аль ч цаг үед өөрийн гэсэн мөртэй, нэртэй явж ирсэн. Энэ нутгийн сэтгүүлчид бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай . Миний хувьд сэтгүүлч хүн. Яруу найраг, сэтгүүлзүйн ажил хоёрыг хослуулж хийснээр өнөөг хүрлээ. МУСГЗ хэмээх  цолонд маань хүндэтгэл үзүүлж, намайг ингэж алдаршуулж байгаа сэтгүүлчдийн эвлэлийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Энэ хүндэтгэлийг миний хувьд хамгийн том шагнал хэмээн үзэж байна. Сая Алтан-Овоо, Талын агуйдаа очиж мөргөөд “ Морин шуурга” гэдэг найраглалаа албан ёсоор эхлүүлээд явж байна. Ийм сайхан мөчид хамт олноосоо энэ хүндэт шагналыг авч  байгаадаа ихэд бэлэгшээж байна хэмээн сэтгүүлч. яруу найрагч Ай. Төмөр-Очир Хүндэт гишүүний өргөмжлөлийг гардан авах үеэрээ хэлсэн юм.   МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл нь албан ёсны бүртгэлтэй 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%