Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ажлын алба


нийт 231

Оролцоё, Төлөөлье

2022-10-17 701
Монгол Улсын Сонгуулийн ерөнхй хорооноос зохион байгуулсан "Хариуцлагатай сонгогч" оролцогчын сургалтад Булган сумын ерөнхий боловсролын болон Төв, ХАА-н МСҮТ-ийн сурагчдыг хамруулсан сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Булган сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа.

Оролцоё, Төлөөлье

2022-10-14 514
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулсан "Хариуцлагатай сонгогч" оролцогчдын сургалтын Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн болон Төв, ХАА-н МСҮТ-ийн төгсөх ангийн 25 сургачдыг хамруулсан сургалтыг Булган сумын ЗДТГ-ын хурлын танхимд 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 12 дугаар хуралдаан болов.

2022-09-20 500
Булган сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн XII дахь хуралдаан 2022.09.20-ны өдөр болов. Хуралдаанаар: 1.Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан арга хэмжээний тухай 2.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан 3.Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц (Түлшний мод, нөөцийн мах, инженерийн байгууламжийн бэлтгэл ажил, ААНБ-ын бэлтгэл гэх мэт) 4.Газрын байршил өөрчлөх тухай 5.Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх тухай 6.“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 7.Булган сумын хог хаягдлын хураамжийн тарифыг нэмэх эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Хурлын Зөвлөлийн хуралдаан болов

2022-07-25 624
Хурлын Зөвлөлийн хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр танхимаар болов. Зөвлөлийн хурлаар: Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх асуудал, Сумын ИТХ-ын 3 дугаар улирлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал болов

2022-06-20 540
Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16.30 цагт болов. Хурлаар Сумын ИТХ-ын хурлын хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар товыг тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, хороодын хурлын товыг тогтоов.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2022-06-15 555
Цахим гарын үсгийн хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

2022-06-15 547
Кибер аюулгүй байдлын хуулийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

2022-06-15 597
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ

2022-06-10 655
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам"-ыг баталжээ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%