Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төлөөлөгчдын ажлын тайлан


нийт 13

Төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн идэвх, санаачилга

2022-12-20 469
“Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ эрүүлжүүлье” аяны хүрээнд Төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ өөрийн идэвх санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 30 гаруй удаагийн давтамжтайгаар иргэдэд спорт хөдөлгөөн заах арга хэмжээ зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний 1 удаагийн үйлдэлд 30-120 иргэд хамрагджээ. Мөн “Бүжгийн хөдөлгөөн сурцгаая” арга хэмжээг 7 хоногт 4 удаа, сард 28 удаа, жилд 192 удаа зохион байгуулж байгаа ба Булган сумын 6 багийн ахмадууд (нэг удаагийн арга хэмжээнд 35-83 иргэд) хамрагдсан байна. Аяны хүрээнд 2022 оны 10-12 дугаар саруудад Шоп волейболь арга хэмжээг 7 хоногийн 3, 6 дахь өдрүүдэд зохион байгуулаад байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%