Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГХУСАЗЗөвлөл


нийт 125

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭГ ӨДӨР "ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН БОЛОВ.

2024-11-18 50
✅Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын ЗДТГ-аас хамтран Булган сумын ЕБС-ын ахлах ангийн болон Политехникийн коллежийн сурагчдын дунд Хууль сурталчлах нэг өдөр буюу "ДЭВЖЭЭ" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд урилгаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Насандулам, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар хүрэлцэн ирж тэмцээнд оролцож буй хүүхдүүдэд амжилт хүсэж, үг хэлэв. Цаашид энэхүү тэмцээний хамрах хүрээг тэлж Аймгийн хэмжээний тэмцээн болгон зохион байгуулахаар болов. "Дэвжээ" тэмцээний: 🥇Тэргүүн байр 3 дугаар сургуулийн 12а ангийн "ЗЭЭМАА" баг 🥈Дэд байр 3 дугаар сургуулийн 9а ангийн "ҮЛЭМЖ" баг 🥉Гутгаар байр 3 дугаар сургуулийн 12б ангийн "ЦЭЛМЭГ" баг 🌟Тусгай байранд 2 дугаар сургуулийн 9б ангийн "ХУУЛЬ САХИУЛАГЧИД" баг "Хүүхэд хамгаалалд бидний оролцоо" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны: 🥇Тэргүүн байр 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч О.Бодьгэрэл 🥈Дэд байр 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Б.Мөнхдолгор 🥉Гутгаар байр 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч С.Мишээл 🌟Тусгай байранд 2 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Б.Тэмүүлэн нар тус тус байр эзэллээ. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэн, идэвхтэй оролцуулсан багш нарыг шагнаж урамшуулав. 🥇Тэргүүн байр 3 дугаар сургуулийн багш Н.Адьяасүрэн 🥈Дэд байр 2 дугаар сургуулийн багш н.Туяацэцэг 🥉Гутгаар байр 1 дүгээр сургуулийн багш О.Дүүрэнжаргал нар. Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэн цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ой хээрийн түймрээс сэргийлье

2024-04-01 222
Монгол Улсын Ойн тухай хуулийн 3.1.17. "Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ" гэж тусгаж өгсөн байдаг. Иймд иргэн таны санамсар болгоомжгүй нэг үйлдэл асар их аюул хөнөөл дагуулдагийг бодож, дээрхи зөвлөмжийг ажил, амьдралдаа хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2024-02-01 606
Монгол түмний уламжлалт "Цагаан сар"-ын баярыг тохиолдуулан гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. БУЛГАН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%