Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 39

ИРГЭНИЙ ТАНХИМ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2024-05-06 3138
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим долоо хоног бүрийн Даваа гарагт сумдын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудыг хамруулан, цахим уулзалт хийж хэвшээд байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дараах чиглэлээр мэдээлэл хийгдлээ. Үүнд: 1.Аймгийн Улаан Загалмайн хорооноос цаашид сумдын анхан шатны хороотой хамтран ажиллах, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов. Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлөөс малын хорогдол ихтэй байгаа сумдын 150 өрхөд 750,000 төгрөгний багц олгосон байна. Цаашид малын хорогдол ихтэй байгаа сумдын 100 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх юм байна. 2.Аймгийн Замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдлын талаар сумдын ГХУСАЗСЗ-д дараах мэдээллийг хийлээ. - Сумдад мотоцикльтой осол их гарч байгаа бөгөөд мотоцикльтой хөдөлгөөнд оролцогчдод зориулсан нөлөөллийн арга хэмжээг сум орон нутагтаа зохион байгуулах -“Анхаар хурд хэмжигч ажиллаж байна” самбарыг сум орон нутагтаа яаралтай байршуулж, хамтран ажиллахыг санал болголоо. Дашрамд дурдахад энэ онд улсын чанартай зам дамжин өнгөрч байгаа Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдад улсын төсвийн хөрөнгөөр “Дундаж хурдны камер байршуулах ажил хийгдэнэ. 3. Аймгийн ИТХ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%