Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ажлын алба


нийт 26

Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар сарын хурал хуралдлаа.

2021-02-10 195
2021оны 2 дугаар сарын 10 ны өдрийн 11 цагт болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар сарын хуралд дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. ГХУССЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлан ажиллаа. 2. Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг шинээр байгуулах үйл ажиллагааг өргөтгөх ,шинэчлэх зорилгоор олгогдох хөнгөлттэй зээлийн зарцуулалт ,зээлийн ашиглалт ,эргэн төлөлтөнд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг шинэчилэн батлав. 3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах байгуулав. 4. Алдарт эх ” одонгоор шагнуулах эхчүүдийн материал болон төрийн одон медальд шагнагдах ХГУТодон-1,Алтан гадас 6, Хөдөлмөрийн хүндэт медаль-4, салбарын тэргүүн 10 нийт 31 хүний шагналын материалуудыг уламжлан ажиллав 5. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл байгуулах шинэчлэн батлан шийдвэрлэн хурлын ирц 57,1% тай хуралдан ажиллав.

2021 оны 01 дугаар сарын 27 ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан

2021-01-27 161
2021 оны 01 дугаар сарын 27 ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанд хуралдан дараахь асуудлыг хэлэлцлээ. 1.1 Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого” үйл ажиллагааны хөтөлбөр батлав. 1.2 “Сум хөгжүүлэх сан”-гийн 2021 оны тэргүүлэх чиглэл,зээлийн хүү,дээд хэмжээг тогтоолоо. 1.3 ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны ажлын тайланг сонсоод " Хангалттай" гэж дүгнэлээ 1.4 Сумын ИТХ-ын 2021-2024оны хэтийн төлөвлөгөө 10 зүйл 49 заалттайгаар баталлаа. Хуралд оролцвол зохих 21 төлөөлөгчөөс оролцсон 17 хурлын ирц 80,9 хувьтай байв. Дээрхи асуудлыг батлахад төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, сумын санхүү албаны дарга нар болон холбогдох мэргэжилтэнгүүд оролцлоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

2020-12-18 171
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын хороодын ажиллах журам батлах тухай 2 Малын тоо толгойн албан татварын тогтоох тухай 3. Сумын 2021 оны төсөв батлах тухай 4. Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх тухай 5. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 6. Хуралд оролцвол зохих 21 төлөөлөгчөөс оролцсон 18хурлын ирц 85.7 хувьтай байв. Сумын 2021 оны төсөв батлахад төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, сумын санхүү албаны дарга нар оролцлоо. Зүүнбүрэн сумын ИТХ-ын Ажлын алба

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан хуралдлаа.

2020-12-09 178
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанд оролцвол зохих 7 төлөөлөгчөөс 5төлөөлөгч оролцож, хуралдааны ирц 71,4 хувьтай байв. Хуралдаанаар Зүүнбүрэнсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр товыг тогтоолоо. Үүнд: 1. Сумын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах 2. Сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. “Амьжиргаа дэмжих зөвлөл”-ийг шинэчлэн 7 хүний бүрэлдэхүүнтэй батлан , “Соёл урлаг-Хүний хөгжилд” дэд хөтөлбөрийг баталж ажиллаа.

СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2020-10-30 177
СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 20 төлөөлөгчид бүрэн оролцож хуралдааны ирц 95,2хувь байв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах тул Төлөөлөгч А.Дашнямхуралдааныг нээж даргаллаа. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байв. Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг Сумын Сонгуулийн хорооны дарга Д.Гантулга танилцууллаа. Зүүнбүрэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр: 1. Бат-Очирын Батчулуун 2. Авирмэдийн Дашням 3. Цэдэнгийн Батмөнх 4. Цэдэнсодномын Сарангэрэл 5. Эрдэнэжавын Саранбаатар 6 Зургаадайн Алтантунгалаг 7 Нацагдоржийн Мөнхбадрал 8. Бямбасүрэнгийн Нарангоо 9. Зэвэгийн Цэнгэлмаа 10. Буянтын Оюунчимэг 11. Доржийн Дорлиг 12. Ганзоригийн Батчимэг 13. Батмөнхийн Гэрэлтуяа 14. Михайгийн Сүхбаатар 15. Эрдэнэжавын Наранбаатар 16. Сундуйжавын Батэрдэнэ 17. Долгорын Баярсайхан 18. Банзрагчийн Нямдаваа 19. Нэргүйн Баярцэцэг 20. Лхамын Энхамгалан нар сонгогдсон. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөн тогтоосны дараа шинээр сонгогдсон төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг сумын Сонгуулийн хорооны дарга Д.Гантулга гардуулан өглөө.

Хаалтын хуралдаан

2020-09-28 153
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 ТӨЛӨӨЛӨГЧ оролцож 2020 оны 9 дүгээр сарын 28 ны өдрийн 11 цагт болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааныг “Иргэний тамхим”-д хуралдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар Хурлдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ 1.Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл,аудитын дүгнэлт 2.2020 оны төсвийн тодотгол / Санхүү албаны дарга С.Цэлмэг / 3. Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм батлах тухай 4. Хаалтын хурал буюу Хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажил /ИТХын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн/ Хаалтын хурал буюу Хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажилд 21 төлөөлөгч оролцон хүн бүрт зэс аяга, хивс бэлэглэв. 2016-2020 оны 4 жилийн хугацаанд хурлын үйл ажилгаанд идэвхитэй оролцсон Төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хүндэт өргөмжлөлөөр Төлөөлөгч Д.Оюунсүрэн Б.Гэрэлтуяа нарыг шагнаж, Аймгийн Засаг даргын жуух бичгээр Төлөөлөгч Тэргүүлэгч Д.Дорлиг,М.Сүхбаатар, С.Батэрдэнэ ,Нямдаваа нарыг урамшуулан ИТХ-ын ажлын албатай хамран ажиллаж байгаа байгууллагын дарга эрхлэгч нарыг сум орон нутгийнхаа эдийн засаг,нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах үйлсэд хамтаран ажиллаж байгаад талархал илэрхийлэн ажиллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%