2020-09-10
196
1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өрсөн улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 22 жил болж байна. 1937-1939 онуудад оргилдоо хүрч бүх нийтийг хамарсан улс төрийн хэлмэгдүүлэлт нь олон зууны турш бүтээгдэн хадгалагдаж, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг соёлын олон мянган үнэт зүйл хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсны дээр мянга мянган эрдэнэт хүний амь салхинд хийсэх мэт үгүй болсныг эргэн дурсахгүй байхын аргагүй.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн, ЗДТГ-Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Л.Бүрэнжаргал нар хамтран дэлхий нийтийг цочроосон шинэ коронавирус /Covid-19/ халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр 6-12 дугаар ангийн сурагчдын дунд цахим арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа . Манай суманд хэлмэгдэлтэд өрсөн 3 хүний дурсгалыг хүндэтгэх болсон юм. Энэ жил хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлд сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран С.Сүрэнгийн эхнэр О.Цэрэндорж гуйад болон О.Халтар, С.Даваадорж нарт гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.