Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГХУСАЗСЗөвлөл


нийт 15

khural.mn

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЗАРЦУУЛСАН ТӨСВИЙН ТАЙЛАН

2021-06-30 362
Нэг:Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар Төсөв Эх үүсвэр Хариуцсан болон хамтран хэрэгжүүлсэн байгууллага Үр дүн 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хангуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. 25000 ЗДТГ Сумын ГХУССЗ, хамтарсан баг Төлөвлөгөө гарган холбогдох бичиг хэргийн зардалд зарцуулсан. 2. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа 125000 ГХУССЗ-ийн зардал Сумын ГХУССЗ, хамтарсан баг Мэдэгдэл, санамж тарааж эргүүл шалгалт хийсэн 4. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт, сурталчилгаа 50000 ЗДТГ хамтарсан баг Сургалт сурталчилгаа болон шатахуунд зарцуулса 5. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа. 160000 ЗДТГ хамтарсан баг Сургалт сурталчилгаа болон шатахуунд зарцуулсан. 6. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа. 7. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа. 8. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа. 50000 ЗДТГ Сумын ГХУССЗ, хамтарсан баг Малын хулгай гархаас сэргийлж эргүүл шалгалтаар явж иргэдэд мэдэгдэл тараасан. 9. Бусад чиглэлээр: -Хулгайлах -амиа хорлох гэх мэт Хоёр:Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн талаар ГХУС зардлын батлагдсан төсөв-600,000 Зарцуулалт-125,000 Үлдэгдэл Хяналт тавьсан байдал 475000 ИТХ

ГХУССЗийн ээлжит хуралдаан

2021-05-03 231
СУМЫН ГХУССЗ- ИЙН ЭЭЛЖИТ 5 САРЫН ХУРАЛДААН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03 НД 62,5% ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА. ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 1.ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЧИГЛЭСЭН “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ-2021” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛУУЛАХ 2. “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”,”ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” ,“ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ 2021 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ,УДИРДАМЖ ТАНИЛЦУУЛАХ 3.ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛАН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ОРУУЛАХААР ТУС ТУС ШИЙДВЭРЛЭЛЛЭЭ.
khural.mn

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2021-04-19 201
Сэлэнгэ аймгийн ГХУСАЗСЗ-өөс аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. Уралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч буй иргэд оролцох бөгөөд эссэ бичлэгийг өнөөдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын цахим хаяг selenge@prokuror.mn-аар хүлээн авна. Уралдааны шагналын сан: Тэргүүн байр /нэг/ 400.000 төгрөг Дэд байр /нэг/ 300.000 төгрөг Гутгаар байр /нэг/ 200.000 төгрөг Тусгай байр /нэг/ 100.000 төгрөг Сэлэнгэ аймгийн иргэд та бүхэн эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцоорой. Мөн уралдааны дэлгэрэнгүй удирдамжтай танилцана уу. 👇
khural.mn

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДЭРГЭД ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ АЖИЛЛУУЛЖ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2021-04-19 172
Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, сумдын салбар зөвлөлүүдийн болон хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэд олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” шалгаруулах болзолт уралдааныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс зохион байгуулж байна. “Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” болзолт уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын ГХУСАЗСЗ болон тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа буй байгууллага, аж ахуйн нэгж, сумдын хамтарсан багууд оролцох бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна. 📌Болзолт уралдаанд шалгарсан сумын ГХУСАЗСЗ-ийг: Тэргүүн байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /2.000.000 төгрөг/ Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.000.000 төгрөг/ Гутгаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /500.000 төгрөг/ 📌Байгууллага, аж ахуйн нэгжийг: Тэргүүн байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.000.000 төгрөг/ Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /600.000 төгрөг/ Гутгаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /300.000 төгрөг/ 📌Хамтарсан багийг: Тэргүүн байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.000.000 төгрөг/ Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /600.000 төгрөг/ Гутгаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /300.000 төгрөг/ шагналаар шагнаж урамшуулна.

“ЦАГААН САР-ЭРГҮҮЛ” АРГА ХЭМЖЭЭ

2021-02-12 215
2021 оны 02-р сарын 12ны өдрөөс 18 ны өдөр хүртэл Цагдаа н.Насанбаатар,ЕБС-ийн Нийгмийн ажилтан Б.Золбоо,Сумын ИХТ Б.Нарангоо нар эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан Эрүүлийн үйл ажиллагааг хийсэн. Сумын ОК-ын жижүүр Хурлын Төлөөлөгчид, цагдаагийн албан хаагчид хамтран ажиллаа.

Сумын ИТХ-ын төлөөлөгч нар болон ГХУССЗ-ийн гишүүдийн эргүүл жижүүр хийх хуваарь батлан ажиллав

2021-02-08 325
Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлаас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор 2021оны 02 дугаар сарын 10 –ны өдрийн 9:00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 18 ний өдрийн 19:00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдлыг хангах зорилгоор ажиллах хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг баталлаа. Хариуцлагатай эргүүл жижүүрээр ажиллаж буй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид орон нутгийн нөхцөл байдал, мэдээллийг цаг тухай бүрд нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргад мэдээлэл өгч ажиллахыг үүрэг болгон ажиллаа.

Сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа тухай илтгэх хуудас

2020-03-11 224
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 03-р сарын 11-нд COVID-19 буюу шинэ коронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд Сумын онцгой комиссын штабын эргүүл жижүүртэй хамтран ажиллах хуваарийг батлан гаргаж сумын төвд байгаа төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг өдөр бүр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэ хугацаанд”сүм хийд нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй байна.

Хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажилуулах тухай захирамж гарган мөрдлөгө болгон ажиллаа.

2020-03-11 248
Аймгийн ИТХ-тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 10 ны өдрийн 87 дугаар тоот албан бичгийн дагуу Монгол улсад коронавируст халдвар /COVID19/ халдварт тархалтаас урьдчилан сэргийлэх тал дээр өөрийн сум орон нутагт зөвшөөрөлгүй 2 сүм хийд шашны байгууллага үйл явуулж байгаад хяналт тавин 2020 оны 03 сарын 11-31 ныг хүртэл ИТХын даргын 2020 оны 03 сарын 11 өдрийн №05 тоот захирамжаар . Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 05 ны өдрийн 80 дугаар тоот албан бичгийг үндэслэн Хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажилуулах тухай захирамж гарган мөрдлөгө болгон ажиллаа.

ИТХ-ЫН ТӨСӨВ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АЖЛЫН ХОРОО СУМЫН ГХУССЗ,ЗДТГ-ЫН ХАМТАРСАН ШАЛГАН ТУСЛАХ АЖЛЫНУДИРДАМЖИЙН ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛАГУУДААР ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

2019-06-19 216
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж иргэнд хүнсний аюулгүй байдал, худалдаа үйлчилгээний стандарт, “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилт, НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн байдал, нэгдсэн ба хэрэглэгчийн системийн тухай журмын талаар тайлбарлаж мэдээлэл өгөх зорилгоор шалгалтыг 2019 оны 06 сарын 06-ны өдөр явууллаа. Шалгалтанд “Марат ХХК”, “Бодлын хишиг ХХК”, “Ган” дэлгүүр, “Ноён-уул” дэлгүүр, “Бүрэн зоог” зоогийг газар, “Ноён –уул” баар, “Буудай” нийтийн кароеке, “Энхжин” цайны газар, ахмадын цайны газар хамрагдахаар удирдамжинд тусгагдсан. 1. Худалдаа үйлчилгээний газрын онцлогийг харуулсан дүрэмт хувцас энгэрийн тэмдэг хэрэглэж хэвшсэн эсэх дээр нийтлэг дутагдал тогтмол дүрэмт хувцас энгэрийн тэмдэгээ хэрэглэж хэвшээгүй байгаа нь харагдсан ба тухай бүрд нь сануулга өгч байнга хэрэглэж хэвшихийг зөвлөлөө. 2. Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдын эрүүл мэндийн болон бусад бичиг баримтын бүрдэл хүчинтэй хугацааг шалгаж үзэхэд бүгд эрүүл мэндийн дэвтэртэй хугацаа дуусаагүй, байсан ба бүртгэл хөтлөлт жигд биш Ноён-уул Ган дэлгүүрээс бусад нь хөтөлж хэвшээгүй, хойд хороололын хүнсний мухлаг зөвшөөрлийн бичиг баримтаа аваагүй зэрэг дутагдал байгааг дор бүрд нь анхааруулж хэлсэн. 3. Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин тамхи худалдаалж байгаа тухай иргэдийн мэдээллийг Ноён-Уул, Марат ХХК-д анхааруулж дахин хууль зөрчихгүй байхыг сануулсан. Хойд хороололын хүнсний мухлагийг тамхи худалдан борлуулах зөвшөөрөл авахыг зөвлөв. 4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн бүтээгдхүүний стандарт, зөвшөөрлийн бичиг баримтын хүчинтэй хугацаа дуусаагүй бүгд хуулийн дагуу зөвшөөрөлтэй байсан. Ажлын хэсгийн зүгээс насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи, газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа. 5. Худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдхүүний хугацаа, түүний хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж хугацаа дуусах дөхсөн барааг ил газар байрлуулж хурдан борлуулах талаар зөвлөгөө өгсөн ба “Бодлын хишиг” ХХК-д 11 ширхэг нийслэл пиво хугацаа дуусссан болохыг сануулж буцаан олголт хийхийг даалган дэлгүүрийн лангуунаас хураалгаж хугацаа богинотой хүнсний бүтээгдхүүнийг сайн нягталж авахыг сануулж зөвлөлөө. 6. Худалдаа үйлчилгээний байгууллагууд камержуулсан байдал нь Ноен-уул, Ган, Бодлын хишиг Марат зэрэг аж ахуйн нэгжүүд камер ашиглаж байгаа ба бусад аж ахуй нэгжүүдэд камержуулахыг анхаарууллаа 7.Худалдаа үйлчилгээний байгууллагууд НӨАТ-н баримтыг иргэдэд хэрхэн олгож байгаа байдалд хяналт тавьж. Шалгалтын явцад татвар хураагч бүх үйлчилгээний газруудад ebarimt олголтын мэдээллийг пос машинаас харж баталгаажуулж ebarimt олгодоггүй мухлаг болон тогтмол олголт хийхгүй байгаа Ноён-уул, Буудай караокед татварын албаны албан шаардлага өгч, цаашид иргэд, албан байгууллагаар нэхүүлэлгүй олгож байх талаар зөвлөгөө, шаардлага тавьж ажиллаа. 8.Хог хаягдалыг цуглуулах, устгах, тээвэрлэх журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалган БОУБ О.Эрдэнэчимэг 5 сард энэ талаар шалгалт хийж хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба түүний биелэлтийг сайн хангасан мөн хог хаягдлынхаа төлбөрийг бүгд төлсөн ба тохижилт цэвэрлэгээ гайгүй байсан гэж дүгнэлээ Ажлын хэсгээс өөрийн харъяалын дагуу хууль зүйн зөвлөлгөө өгч, илэрсэн алдаа дутагдлыг арилгах талаар зөвлөлгөө өгч ажиллаа. Шалгалтанд Бүрэн зоогийн газар, Энхжин цайны газар, Ноён-уул баар, ахмадын цайны газар эзэнгүй байсан тул хамрагдаагүй. ИТХЫН АЖЛЫН АЛБА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%