Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ГХУССЗ өөс Сүм хийдийн үйл ажиллагаатай танилцав.

2023-05-25

 Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүмийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ. Тус суманд зөвшөөрөлтэй 1 боловч хугацаа дууссан , зөвшөөрөлгүй 1 христийн сүм үйл ажиллагаа явуулж байна. 

“Зүүнбүрэн цуглаан” сүм нь тус сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг. 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоолоор зөвшөөрөл авсан байна. Уг сүм нь  христийн шашины протестан урсгалаар үйл ажиллагаа явуулдаг, 20 гаруй итгэгчтэй. Зүүнбүрэн цуглаан сүмийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд цаашид жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг өгч байхыг анхааруулан Монгол Улсын “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулиар зөвлөгөө өгч хуулийг хэвлэмэлээр гардуулан өглөө. 

Зөвшөөрөлгүй сүм буюу “Шинэ ам” сүмийн зохион байгуулдаг үйл ажиллагааны чиглэл нь цугларалт, сургалт, уулзалт хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг улирал нь зуны улирал ба сурагчдын амралтын үеээр “Зуны кетп”, “Зугаалга” “Номын сан”-гийн  үйл ажиллагаа явуулдаг. 

Өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд  албан ёсны зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг санууллаа.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%