2021-07-07
1344
Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, Хууль зүйн яам хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл" Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд орон нутагт хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх Түр хамгаалах байрыг ажлын хэсэг хүлээн авлаа.