Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 447

“Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл”-ийг сэргээн засварлалаа

2023-06-26 41
Аймгийн ИТХ-аас “Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл”-ийг Цэнгэлтийн Жигжиджавын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бөгөөд сэргээн засварлах ажлыг Баруун-урт сумын ИТХ-ын ажлын албатай хамтран хийж байна. 2022 онд тус ногоон төглийн сүүдрэвч, 4 сандлыг сэргээн засварлаж 2 сандлыг шинээр хийж, төгөлд байрлаж буй үерийн сувгийн гүүрийг шинээр хийж байршуулсан. Мөн Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан ногоон төглийн хашаанд шинэ хаалга, гэрэлтүүлгийн ажлыг хийсэн бөгөөд цаашид тохижилтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр 2023 оны 6 дугаар сарын 26-ний өдөр “Нарны хүүхдүүд” дуу бүжгийн клубын хүүхдүүдийн санаачлагаар тус ногоон төглийн ойр орчны хогийг цэвэрлэх ажил хийгдэж тус клубын сурагчид ах эгч, найз нөхдөө байгаль эх дэлхийдээ хайртай иргэн байх уриалгыг дэвшүүллээ.

Аймгийн удирдлагууд БНХАУ-ын Ляонин мужын төлөөлөгчпын хүлээн авч цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо

2023-06-22 38
Сүхбаатар аймгийн удирдлагууд БНХАУ-ын Ляонин мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны албаны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтаар хоёр талын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтрах ажлын талаар санал солилцов.

ЦАГААН ЗЭЭРИЙН ХУУЛЬ БУС АГНУУРЫН БУУРУУЛАХ БОЛОМЖ ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-06-16 48
Өнөөдөр буюу 6 сарын 16-ний 09.00 цагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн хамтарсан "Цагаан зээрийн хууль бус агнуурыг бууруулах боломж" сэдэвт бүсчилсэн уулзалт эхлэлээ. Уг уулзалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагуудын дарга мэргэжилтнүүд оролцож байна.

Аймаг,сумдын наадмын тов гарлаа

2023-06-06 48
Сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 7,8-нд, аймгийн баяр наадмыг 7 сарын 10,11-нд, Алтан-Овооны их тахилга 110 жилийн ойг 8 дугаар сарын 05, 06-нд зохион байгуулах тов гарсан бөгөөд Мөнххаан сум байгуулагдсаны 100 жилийн ой 07 сарын 18, 19 -ний өдрүүдэд болохоор тов гарсан байна.

Мэндчилгээ

2020-09-01 333

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%